- Тендер на вторую линию трамвая отложен до 13 мая 2026 года.
- Вторая линия соединит Архивное управление и площадь Сухэ-Батора.
- Проект второй линии стоимостью 1,5 трлн тугриков финансируется из бюджета столицы.
- Ожидается снижение выбросов CO2 на 43,3 тонны и NOx на 301,9 тонны в год.
- Время в пути сократится с 90-100 минут на автобусе до 35-40 минут на трамвае.
Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. юм.
Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6,989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.
Зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурна. Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах чиглэлийн шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлээд байгаа бол хоёрдугаар шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа юм.
Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна. Энэ онд нийслэлийн төсвөөс санхүүжих дүн 325 тэрбум төгрөг.
Улаанбаатар трам төслийн удирдагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ажиллаж байгаа билээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий