- Заседание НИТХ отложено на неопределенный срок
- Причина - запрос фракции Демократической партии об исключении вопроса о движении 'Спаси реку Туул'
- Фракция МАН требовала начать заседание
- Глава аппарата НИТХ М.Халтар сообщил о распоряжении председателя об отсрочке
- Демократическая партия ссылается на протесты граждан и обвинения в коррупции
Тус хуралдаанаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах байсан аж.
Гэвч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах хүсэлт гаргасан тул өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байна. Харин МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж, танхимдаа хүлээж байгаа юм.
Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал ирсэн. Үүнийг үндэслэн НИТХ-ын даргын хуралдааныг хойшлуулах захирамж гарсан.
Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан.
НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хуралдааны товыг дахин тогтоох, тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр надад үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлөөлөгчдөд хурлын тов хойшилсон талаар мэдээлэл өгөөд сууж байна” гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий